Сургалтын зорилго:
6-12 насны бага ангийн сурагчдын хятад болон англи хэлийг жигд хөгжүүлэх, тухайн хэлний шалгалтын тодорхой түвшинд хүргэх сургалт юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан сурагч сургалт дууссаны дараа хятад хэлний түвшин тогтоох HSK4-р зэрэгт хүрэх мэдлэг авч, англи хэлний анхан дунд шатны мэдлэгтэй болно.
Шатлал | Үргэлжлэх хугацаа | Долоо хоногт | Өдөрт | Төлбөр/зөвхөн хэлний сургалтанд хамрагдахад/ |
Анхан шат -Дунд шат | 2 семестр буюу 10 сар | 5 удаа(Да-Ба) | 120 мин | 1,499,000₮ |
*Сургалтын төлбөрт сурах бичгийн зардал багтсан.
* Хятад хэл 7 хоногт 5 удаа, англи хэл 7 хоногт 3 удаа хичээллэнэ.
Хичээлийн цаг: Өглөөний анги- 08:30-10:30, 10:40-12:40
Анхан шат: Хятад хэлний аялга, хөгний суурь мэдлэг эзэмшиж, өдөр тутам хэрэглэдэг 3000 үг, 1600 ханзны мэдлэгтэй болно. Мөн өдөр тутмын амьдрал, суралцахад шаардлагатай хятад хэлний сонсох, ярих, унших, бичих суурь мэдлэгийг эзэмшиж, бусадтай харилцан яриа хийх түвшинд хүрнэ. Хятад хэлний шинэ HSK шалгалтын 2-3 зэрэгт хүрнэ.
Хичээлийн агуулга: Хятад хэлний анхан шатны сонсгол, яриа, уншлага.
Дунд шат: 5200 үгийн сантай болж, 2200 ханзтай болно. Хятадын их дээд сургуульд суралцах түвшний хятад хэлний мэдлэг эзэмшиж, сонсох, ярих, унших, бичих чадвар жигд сайжирна. Хятад хэлний шинэ HSK шалгалтын 4-5 зэрэгт хүрнэ.
Хичээлийн агуулга: Хятад дунд шатны уншлага, сонсгол, яриа, эссэ бичих, ном сонин унших.
Нэмэлт хичээл: Хятадын соёлтой танилцах хичээл, сонин сэтгүүлийн хятад хэл, Хятад дуу, шүлэг сурах.
Аялал: Хятад улсын их сургуультай танилцах богино хугацаатай аялал