ХЯТАД ХЭЛ СУРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСТ:

Яагаад “Мандарин” хэл чухал бэ?

  • Энэ хэлээр дэлхий дээрх 6 хүний  1 ярьдаг. Та бас ярьж байна гэдэг нь зүгээр тэдний нэг болно гэхээсээ илүү танд тэр хэмжээний найз, хамтрагч, дэмжигч байна гээд бод. “Хэрэв та хэн нэгэнтэй мэддэг хэлээр нь ярьвал та түүний тархинд хүрнэ. Харин түүний төрөлх хэлээр нь харилцвал та түүний зүрхэнд хүрнэ” гэдэг үгийг сана. Ялангуяа Хятад хүмүүстэй бизнес хийх гэж байгаа бол та хятад хэлээр л ярьж байж илүү ашигтай санал хүлээн авна гэдэг туйлын үнэн.
  • Манай мөнхийн хөрш Хятад, Орос. Тэдний хэлийг сурснаар бид соёлыг нь гадарладаг болно. Соёлыг мэдснээр та хэнтэй яаж харьцах хэрхэн хөршүүдтэйгээ “хож:хож” нөхцөл байдал үүсгэх ухаанаа мэддэг болно. Бас өөрийгөө илүү таних боломж олдоно. Бид хичнээн өөр улс бэ гэдгээ ухаарна.
  • Хятад хэлний нарийн төвөгтэй хөг, аялга, ханз үсгийг цээжилснээр таны тархины багтаамж нэмэгдэнэ. Та энэ чадвараа удаан хадгална. Мөн энэ хэлийг сурах явцад таны баруун, зүүн тархи зэрэг ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл ханз бичлэг буюу төсөөлөл, дүрсний мэдрэмжийг, хөг аялга нь дуу авиа, хөгжмийн зэрэг баруун тархины урлагын мэдрэмжийг өдөөдөг бол цээжлэх, унших, тогтоох зэрэг нь зүүн тархины логик хэрэглээний мэдрэмжийг өдөөж өгнө.
  • Өнөө цагт англи хэлээс гадна хятадаар ярьдаг байх нь “шинэ тренд” болж байна. Нэг ёсондоо та суперүүдийн эгнээнд жагсана. Таныг бүгд л “WOW” гэнэ.
  • Хятад хэл онцлог хэл. Та энэ хэлийг сурснаар бүрэг ичэмхий байдлаас гарна. Яагаад гэж гайхаж байна уу ? Учир нь энэ хэлээр их чанга ярьж байж л хөг, аялгыг нь гаргаж та өөрийгөө ойлгуулахад суралцана. Хүн чанга ярих дасгал тогтмол хийснээр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж болдог тухай судалгаа ба зөвлөгөө ч байдаг.

ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ

祝你好运!

(zhu ni hao yun!)

ЭРДМИЙН ГҮҮР БОЛОВСРОЛЫН ТӨВ