Хувийн зардлаар сурах тухайд:

БНХАУ-ын их дээд сургууль хувийн зардлаар сурах тохиолдолд оюутан дараахи зардлыг өөрөө хариуцдаг. Үүнд:

Сургалтын төлбөрт нэг жилд 17000-25000 юань. Сургуулиудаас хамааран төлбөр харилцан адилгүй байна.

Оюутны дотуур байранд жилд 4500-6000 юань, эрүүл мэндийн даатгалд жилийн 600 юань, эрүүл мэндийн үзлэгт 650 юань /1 удаа/, ном сурах бичгийн төлбөр жилд 300-500 юань, бүртгэлийн хураамж сургуулиас хамааран нэг удаа 800-1000 юань төлдөг. Амжиргааны зардал сард 1000-1500 юань зарцуулдаг.

 

Юу бэлдэж авч явах бэ?

Хятад улсын цахилгааны хэрэгсэлүүд 220В ажилладаг. Иймд манай улсад хэрэглэдэг цахилгаан залгуур, хэрэгсэл бүгд таарна. Анх очиж буй оюутнуудын хувьд дор хаяж эхний 1 сар хэрэглэх ахуйн хэрэглээний зүйлс, дэвтэр харандаа зэргээ бэлдээд авч явж болно.

Улиралын хувьд өвөлдөө хамгийн хүйтэн нь -20 хэм орчим дулаан нь 10 хэм орчим байдаг тул өвлийн дулаан хувцас заавал бэлдэх шаардлагатай. Зундаа хамгийн халуун нь +35 хэм, сэрүүн нь 20 хэм байдаг тул зуны хөнгөн нимгэн хувцас тохиромжтой.

Шумуулын тос, харшилын эм, хоолойн эм зэргийг хэрэглээний хэмжээндээ авч явахад илүүдэхгүй.

 

Хориотой зүйлс ба хууль дүрэм ?

БНХАУ-д оюутаны визатай сурч байгаа хүмүүс албан ажил эрхлэхийг хориглодог.

Тухайн улсад сурч байхдаа архи согтууруулах ундаа, хар тамхи, хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хэрэглэх хориотой байдаг. Сургуулийн дотоот журам, тухайн улсын хууль дүрмийн чандлан сахих нь зүйтэй.