Хэрэв та бүтэн тэтгэлэг (сургалтын төлбөр, байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалаас чөлөөлсөн, үүн дээр нэмэгдээд амьжиргааны мөнгө буюу сар болгоны оюутны цалин багтсан) сонирхож байвал манай байгууллагад хандана уу. Бид таньд дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг өгөх болно. Мөн энэхүү тэтгэлэгт материалаа өгөх хугацаа нь тухайн жилийн 1 сарын 30-наас 3 сарын 30 хүртэл байдгийн анхаарна уу.

Mагистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Application – 1 хувь
  2. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн дипломын хуулбар- 2 хувь /нотариатаар батлуулах/, монгол хэл дээр бол Англи эсвэл Хятад хэл дээр орчуулах, орчуулгын тамга даруулах.

– Магистрын тэтгэлэгт бүртгүүлэгч – Бакалаврын диплом

– Докторын тэтгэлэлт бүртгүүлэгч – Магистрын диплом

  1. Дүнгийн жагсаалт – 2 хувь /нотариатаар батлуулах/, хэрэв монгол хэл дээр бол Англи эсвэл Хятад хэл дээр орчуулах, орчуулгын тамга даруулах.
  2. Суралцах төлөвлөгөө – 800-аас доошгүй үгтэй байх. (Суралцах зорилго, зорилт, судлах чиглэл, үр дүн, цаашид хэрхэн практикт хэрэглэх зэрэг агуулга багтана)
  3. Хоёр профессор багшийн тодорхойлолт – тус бүр 2 хувь / нотариатаар батлуулах /
  4. Эрүүл мэндийн хуудас – 2 хувь (манай байгууллагаас авч болно)
  5. Паспортын хуулбар (Нотаритаар батлуулсан)- 2 хувь
  6. HSK шалгалтын сертификатын хуулбар – 2 хувь
  7. Хэвлэж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний ажил, бүтээл
  8. Ажлын газрын тодорхойлолт – 1 хувь
  9. Цээж зураг – 8 хувь (3.5 x 4.5)
  10. Бусад