Дэлхийд болон Монголд эрэлттэй байх мэргэжилүүдээс онцлон танилцуулж байна.

Инженер

Хэзээ ч хоцрогдохгүй улам л их хэрэгцээтэй болох чухал мэргэжил. Өндөр хөгжил, тав тух, эрүүл орчин, сайн эдийн засаг, шинжлэх ухааныг хүртэл энэ хүмүүс цогцлоодог. Энэ хүмүүс цаг хугацаатай уралдах ч чадвартай гайхалтай хүмүүс байдаг. Монгол улсад ч бүтээн байгуулалт, шинэ технологийн шийдэл гаргах инженерүүд нэн хэрэгтэй байна.

Эмч

Мэдээж анагаах ухаан гэдэг гайхалтай салбар. Дэлхийн нийт хүн ам одоо 7,6 тэр бумд / UN research 2018 / хүрээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны судалгаагаар 4,3 сая эрүүл мэндийн ажилтан байдаг юм байна. Мөн дундажаар 1 эмчид 1000 гаруй хүн ногдож байна.
Бид улам л өснө Эмч та бидэнд хүрэлцээтэй байх хэрэгтэй байна. Ингэхэд Монголд ямар байдаг талаар таньд ямар төсөөлөл байна ? Олон сайхан эмнэлэг, тоног төхөөрөмж байв ч чадварлаг эмч эмнэлгийн ажилтан дутагдалтай байгааг бид сонссоор, харсаар бүр өөрийн биеэр мэдэрсээр байгаа шүү дээ…

Аялал жуулчлалын мэргэжилтэн

Дэлхий “хавтгай” болсон. Өнөөдөр та Улаанбаатарт харин маргааш Африк тивийн Танзан улсын нийслэл Додома-д Чаппати /chappati/ идээд, бананаас гаргаж авсан шар айраг /Mbege beer/ шимээд сууж байж магадгүй. Яагаад ийм хурдан бас ийм энгийн байна гээч. Энэ бол маш эрчимтэй хөгжсөөр байгаа аялал жуучлалын салбарынханы гавъяа. Бас шинэ эрний хүмүүс /Millennials, generation Z/ аялах, шинийг турших нь бас нэг боловсрол гэдгийг ойлгодог, бүр мэддэг хүмүүс. Бас тэд л хамгийн сайн аялал жуулчлалын мэргэжилтэнтнүүд байх нь тодорхой. Монгол улсын хувьд дэлхийн анхааралыг гойд татдаг. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар манай улсын хөгжлийн гол хөшүүрэг болохуйц чухал салбар гэж дээр дооргүй онцолж байна. Мэргэжлийн боловсон хүчин, сайн менежер эрэлттэй байгаа нь тодорхой.

Химийн инженер, эрчим хүчний инженер

Энэ хүмүүсийг нэг нь зөвхөн лабораторид суугаад бодис найруулдаг, нөгөө нь цахилгааны утас залгадагаар төсөөлдөг бол маш том эндүүрэл. Эдгээр мэргэжилүүд маш өргөн далайцтай ба эрэлт хэрэгцээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Химийн инженер хүн хүнсний үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бүх нэгжүүдэд, уул уурхай, ноос ноолуурлын үйлдвэр, бүх төрлийн туслах материалын үйлдвэрүүд, газрын тосны бүтээгдэхүүний олборлолт, худалдаа эрхэлдэг байгууллагууд, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл гээд тоолж барашгүй олон салбарт нэн чухал шийдвэрт нөлөөлөх чухал боловсон хүчин бөгөөд бүх салбарт маш эрэлт хэрэгцээтэйд тооцогддог. Эрчим хүчний инженер хүмүүс сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд чухал үүрэгтэй. өнөө цагт бүх зүйлийг эрчим хүчтэй холбон, зөв уялдуулан ажиллах шинэ хандлага бий болсон шүү дээ. Энэ хүмүүс эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч чухал бүлгийнхэн гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

МЭРГЭЖИЛЭЭ СОНГОХ ГЭЖ БАЙГАА ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

ЭРДМИЙН ГҮҮР БОЛОВСРОЛЫН ТӨВ.