MN | EN

Үүсгэн байгуулагчын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Хятадын эрин зуун гэгдэх өнөө цагт дэлхийн жишигт тэнцэж өрсөлдөхүйц мэргэжилтэн байхын тулд Та англи хэлээс гадна хятад хэлийг зайлшгүй сурах хэрэгтэй. ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, алдар цуут Нелсон Мандела гуай нэгэнтээ: “Хэрэв Та хэн нэгний мэддэг хэлээр үг хэлэлцвэл цаадах чинь таныг ойлгоно. Харин эх хэлээр нь ярилцвал та цаадахынхаа зүрх сэтгэлд хүрнэ” гэсэн байдаг. Дорнын соёл, тэр дундаа Хятадын хэл соёл нэн онцлог. Хэрэв Хятадын хэл, соёлд нэвтрэн, Хятад оронд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшин улс эх орон, гэр бүл, өөртөө хэрэгтэй хүн болохыг хүсвэл Та манай Төвд хандсанаар санасан зүйлээ бүтээх замаа олно. Бид мэргэжлээ сонгох, мэдлэг боловсролоо улам дээшлүүлэх гэж байгаа оюутан залуус Та бүхэнд хамгийн оновчтой сонголт хийх боломжоор хангана. Манай хамт олон чин сэтгэл, хичээл чармайлт, шударга үйлс, мэргэжлийн үйл ажиллагаагаараа манлайлан улам их хичээн ажиллаж байна. Эрдэм мэдлэг гэдэг хувь хүний тухайд хамгийн гайхамшигтай хөрөнгө оруулалт билээ.

Өвгөнхүүгийн Манлайхүү