MN | EN

Хятад хэлний богино хугацааны сургалт

Богино хугацааны хятад хэлний сургалт нь ярианд суурилан богино хугацаанд хятад хэлний ярих, сонсох, бичих, унших чадваруудыг жигд эрчимтэйгээр сайжруулах хөтөлбөр юм. Манай богино хугацааны сургалтанд 12-ээс дээш насны хүмүүс хамрагдаж Хятад хэлний бүх түвшний сургалтад хамрагдаж, шат дараалан суралцах боломжтой.

Хичээлийн цаг:

Өглөөний анги- 08:30-10:30, 10:40-12:40

Өдрийн анги: 13:30-15:30, 15:40-17:40

Оройн анги: 18:30-20:30

Шатлал төлбөр

Шатлал Үргэлжлэх хугацаа Долоо хоногт Өдөрт Төлбөр
Суурьгүй анхан шат 60 цаг/6 долоо хоног 5 удаа(Да-Ба) 120 мин 399,000₮
Суурьтай анхан шат 40 цаг /4 долоо хоног 5 удаа(Да-Ба) 120 мин 249,000₮

 

Анхан дунд шат 40 цаг /4 долоо хоног 5 удаа(Да-Ба) 120 мин 249,000₮

 

Дунд шат 40 цаг /4 долоо хоног 5 удаа(Да-Ба) 120 мин 249,000₮
Дээд шат 40 цаг /4 долоо хоног 5 удаа(Да-Ба) 120 мин 249,000₮

*Сургалтын төлбөрт сурах бичгийн зардал багтсан.

Хятад хэлний шатлалт сургалтын товч танилцуулга

Суурьгүй анхан шат

Хятад хэлийг анхлан сурч байгаа суралцагчид зориулсан сургалт. Та энэ сургалтанд сууснаар хөг, дуудлага, 400-500 ханз үсэг сурч тухайн үг хэллэгийг өөрийн болгож, хэрэглээнд оруулан ярих, сонсох, бичих чадварууд эзэмшинэ. Мөн өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы чадвар, дадлуудыг эзэмшинэ.

Суурьтай анхан шат

Суурьтай анхан шатны сургалтын нэг сарын хугацаанд та  800 орчим ханзтай болж ярих, сонсох, бичих чадварууд болон амьдралд хэрэглэгдэх ойр зуурын ярианы чадваруудын илүү өндөр түвшинд эзэмшинэ.

Анхан дунд шат

Анхан дунд шат нь нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та шинээр 500-1000 ханз нэмж сурах ба амьдралд хэрэглэгдэх ярианы хэллэгээр чөлөөтэй ярьж сурна. Энэхүү шатанд амжилттай суралцсанаар хятад хэлний түвшний HSK шатны 3-р түвшинд хүрнэ.

Дунд шат

Дунд шат нь нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та шинээр 500-1000 ханз нэмж сурах ба амьдралд хэрэглэгдэх ярианы хэллэгээр чөлөөтэй ярьж сурна. Энэхүү шатанд амжилттай суралцсанаар хятад хэлний түвшний HSK шатны 4-р түвшиний анхан шатны мэдэгдэхүүнтэй болно.

Дээд шат

Дээд шатны сургалт мөн нэг сарын хугацаанд багтсан хөтөлбөртэй бөгөөд та  шинээр 1000 ханз сурч, 2000-3000 гаруй үгийн баялагтай болж хятадын уран зохиол, сонин сэтгүүлүүд уншиж ойлгох, хятад хүмүүстэй чөлөөтэй нэвтрэлцэж, ярихаас гадна өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна. Хятад хэлний түвшний HSK шатны 5-р түвшинд хүрнэ.