БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.
Торгоны зам тэтгэлэг
Торгоны зам тэтгэлэг нь БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд торгоны зам дагуух улсуудын оюутан залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд ихэвчлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгодог.
Мужийн тэтгэлэг
Хятад Улсын мужийн засгийн газраас зарлагддаг тэтгэлэг.
Хотын тэтгэлэг
Хятад улсын зарим хотын Засгийн газар энэхүү тэтгэлэгийг зарладаг. Бээжин хотын, Шанхай хотын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр байдаг.
Сургуулийн шилдэг гадаад оюутны тэтгэлэг
Хятадын их сургуулиуд тухайн сургуульд суралцаж байгаа шилдэг гадаад оюутныг санхүүгээр дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгийг олгодог.
Нэрэмжит тэтгэлэг
Тухайн сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг юм.
Бусад тэтгэлэг