MN | EN

Түүхэн товчоо

2009 он

Манай төвийн зуучлалаар суралцсан анхныхаа оюутныг БНХАУ-ын нэр хүндтэй их сургуульд элсэн ороход нь тусалж, бүх заавар зөвлөгөөг өгч, сургуульд нь биеэр хүргэж өгснөөс хойш бараг 10 жил өнгөрчээ

2010 он

“Эрдмийн гүүр” ХХК улсын бүртгэлд орж, албан ёсны үйл ажиллагаагаа оюутан зуучлал, хятад-монгол, монгол-хятад албан орчуулгын төв чиглэлээр эхлэв.

2011 он

Хувийн зардал, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, муж, сургуулийн тэтгэлгээр суралцсан 30 гаруй оюутанд зөвлөгөө өгч, хэрэгцээт бүх мэдээллээр хангаж, элсэн орсон сургуульд нь биечлэн хүргэж өгөв.

2012 он

“Эрдмийн гүүр” ХХК өөрийн харьяанд “Эрдмийн гүүр” боловсролын төвтэй болж Хятад хэлний гадаад багштай анги нээв. Суралцагчдын тоо 200-аас даваад байна.

2013 он

Англи хэлний америк багштай анги, хятад хэлний дан ярианд суурилсан гадаад хэлээр ус цас шиг ярья-“Crazy Chinese”, “Crazy English” төсөл хэрэгжүүлэн манайд суралцан төгсөгчдийн тоо 350-аас давлаа. “Эрдмийн гүүр” төв Бээжингийн Хэл, Соёлын их сургуулийн хэвлэлийн газрын албан ёсны төлөөлөгч болж, уг хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хятад хэлний сурах бичгийн худалдаа борлуулалтыг Монгол улсад хариуцаж байна. Ингэснээр МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Отгонтэнгэр” дээд сургууль, Ю-Цай хятад хэлний хувийн дунд сургууль, Монгол улсын хууль сахиулахын их сургуулийн хятад хэлний танхимд гэрээгээр сурах бичиг нийлүүлж байна.

2014 он

МУИС-ийн Күнзийн интституттэй хамтран хятад хэлний эрчимжүүлсэн сургалт зохион байгуулж эхлэв. Бид 5 жилийн ойгоо ийм амжилт дүүрэн тэмдэглэв.

2015 он

Манай боловсролын төвөөр зуучлуулан хувийн болон улсын зардлаар БНХАУ-д суралцаж төгссөн болон суралцаж буй оюутны тоо 100-аас давж, зөвхөн зөвлөгөө мэдээлэл авах хүмүүсийн хандалт огцом өссөнтэй холбоотойгоор бид цахим хуудас ажиллуулж эхэлснээс хойш манай цахим хуудсын идэвхтэй дагагчийн тоо 4000 хүрээд байна.

2016 он

“Эрдмийн гүүр” боловсролын төв БНХАУ-ын нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтаран Хятад хэлний HSK, HSKK 2-5 дэсийн 21 хоногийн эрчимжүүлсэн сургалтын зуны сургалт зохион байгуулж эхлэв.

2017 он

“Эрдмийн гүүр” боловсролын төв албан ёсны итгэмжлэлтэй БНХАУ-ын 15 сургуулийг төлөөлөн ажиллах болж, хамтрагч сургуулиудаа сурталчлан танилцуулах өдөрлөгүүд идэвхтэй зохион байгуулж эхлэв. Ингэснээр тухайн их дээд сургуулиуд дээр Хятад хэлний зуны сургалтыг илүү өргөн хүрээнд явуулах боллоо. Хятад хэлний урт, богино хугацааны сургалтаас гадна англи хэлний өвөл, зуны сургалтыг хамтран ажилладаг Хятадын их дээд сургуулиуд дээр зохион байгуулж эхэллээ.

2018 он

“Эрдмийн гүүр” боловсролын төвийн гадаад харилцаа улам өргөжин тэлж, Нанжингийн олон улсын боловсролын үзэсгэлэнд урилгаар оролцож, шинэ шинэ түнш, олон хамтрагчтай боллоо. Мөн Хятад хэлний урт хугацааны CLP хөтөлбөрийг өөрийн боловсролын төв дээр хэрэгжүүлэхээр боллоо. Манай сургалтын төвийн түрүүчийн төгсөгчид эх орондоо үр бүтээлтэй ажиллаж, бидэнтэй байнгын хэлхээ холбоотой байж, үйлчлүүлэгчдийн тоо улам олширч байна.